
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 29-ний урьдчилсан статистик мэдээллээр манай улсад 919,104 жуулчин иржээ.
2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран ажиллаж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар жилийн зорилтын 91.9 хувьд хүрч, нэг сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд 80 896 жуулчин үлдсэнийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ.