
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км цуваа гараатай чөлөөт уралдаан өнөөдөр боллоо. 113 тамирчнаас Норвегийн алдарт цаначин Фоханнес Клэйбо түрүүлж, энэ наадмын гурав дахь алтан медалиа авлаа. Энэ уралдаанд Монгол Улсын цаначин Б.Ачбадрах 85-р байранд орж тэмцээнээ дуусгалаа. Түүний хувьд скиатлон/10км+10км/-д 75 тамирчнаас 55-р байр, спринтэд 95 тамирчнаас 81-р байрт орсон.
Олимпын наадамд гурав дахь удаагаа оролцсон Б.Ачбадрах гурван зайд уралдсан анхны цаначин боллоо.
Манай уулын цаначин А.Ариунбат хоёрдугаар сарын 16-д уралдаантай.