Уламжлалт сар шинийн баяр дөхөж өрх бүхэнд бууз өрөх чухал ажил эд өрнөж байна. Бууз өрөх нэг хэрэг. Монгол орон буузны орцоо төвөггүй базааж, айлууд мах, гурилаа түүртэхгүй зэхэж дөнгөх эсэх нь өөр чухал өнцөг юм. Тиймээс энэ агуулгыг хөндөхийн тулд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар руу өнгийе.
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 660 дахь дугаарт нийтлэгдсэн сэдвүүдийн хүрээнд тоймчид ярилцлаа.