
БНХАУ-ын Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бангладеш улсын таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Монгол Улсад зорчихыг завдсан байна.
Тодруулбал, Нислэг үйлдэх “Эйр чайна” авиа компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу визийн зөвшөөрлийг шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй, хүчинтэй хугацаа зөрүүтэй, QR кодыг хуурамч холбоосоор үүсгэсэн нь тогтоогдож, тухайн иргэдэд Монгол Улсад зорчихыг хориглон, нислэгт суулгахгүй байх арга хэмжээ авсан байна.
Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, үйлчилгээ хялбар, шуурхай болсон хэдий ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд удаа дараа гарч байгаа аж.