
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, нипа вирусээр үүсгэгдсэн өвчний олон улсад тархах эрсдэл бага гэж үзэж байна.
Бангладешийн хойд хэсэгт өнгөрсөн сард нэг эмэгтэй нипа вирусээр өвчилж нас барсан гэдгийг ДЭМБ баталсан байна. Үүний улмаас Өмнөд Азийн орнууд хяналтаа чангатгажээ.
Нас барсан эмэгтэй нь 40–50 настай, өнгөрсөн 1-р сарын 21-нд Нипа вирусийн шинж тэмдэг болох халуурах, толгой өвдөх, дараа нь шүлсний ялгарал ихсэх, толгой эргэх, таталт өгч байжээ. Эмэгтэй долоо хоногийн дараа нас барсан бөгөөд нипа вирусээр халдварласан нь нас барснаас нь хойш нэг өдрийн дараа батлагдсан.
Түүнтэй холбоотой 35 хүн хяналтад орж, нипа вирусийн шинжилгээ нь бүгд сөрөг гарсан бөгөөд одоогоор шинэ тохиолдол илрээгүй байна гэж ДЭМБ мэдээлжээ.
Бангладешийн уг тохиолдол нь хөрш Энэтхэгт бүртгэгдсэн хоёр тохиолдолтой зэрэгцсэнээр Азийн нисэх онгоцны буудлуудад хяналтыг чангатгажээ.
Нипа вирус нь:
Ховор тохиолдолд тархины үрэвсэл үүсдэг байна.
Малайз, Тайланд, Индонез, Сингапур, Пакистан зэрэг орнууд нисэх онгоцны буудлуудад халуун шалгах арга хэмжээг авчээ. Сингапурт Баруун Бенгалээс ирж буй хөдөлмөр эрхлэгчдийг 14 хоногийн турш өдөр бүр халууныг нь шалгаж, шинж тэмдгийг хянадаг болжээ.
ДЭМБ мэдээлэхдээ, нипа вирусийн олон улсад тархах эрсдэл бага бөгөөд одоогийн нөхцөл байдлаас үндэслэн аялал болон худалдааны хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзэж байна. 2025 онд Бангладешид лабораторид батлагдсан 4 нас баралт бүртгэгдсэн байна.
Нипа вирусын халдвар нь Өмнөд Азиас гадна Филиппин улсад ч бүртгэгдэж, вирусын эсвэл түүнтэй ойролцоо төрлийн халдвар илэрчээ.