
Холливудын нэрт жүжигчдийн нэг Том Харди жүжигчний замналаа хэсэг хугацаанд зогсоож, завсарлага авахаар болжээ.
Өдгөө 48 настай тэрээр Гай Ричигийн найруулсан буй "MobLand" цувралын хоёрдугаар бүлэгт тоглосны дараа дахин кинонд тоглохгүйгээр амрах болно хэмээсэн байна. Учир нь биеийн хүч шаардсан дүрд тоглосноор маш их ядарсан тул ийнхүү эрүүл мэндийн шалтгаанаар дэлгэцийн уран бүтээлээ хэсэг хугацаанд орхихоор болсон гэв
Саяхан Том Харди Барбадост гэр бүлтэйгээ амарч байгаа зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн юм. Тиймээс фэнүүд нь түүнийг гэр бүлтэйгээ байхыг сонгожээ хэмээн дүгнээд байгаа аж.