МАН-ын шинээр бүрдсэн Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тус нам XXVIII Их хурлаа өнгөрсөн сарын 20-23-нд хийж, Бага хурал болоод Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгосон. Шинэ сонгогдсон зөвлөл анхдугаар хурлаа хийж байна.
Намынхаа дүрэмд оруулсан өөрчлөлтөөр Удирдах зөвлөл 29-өөс доошгүй гишүүнтэй байхаар заасан билээ. Энэ хүрээнд Удирдах зөвлөлийн 29 гишүүн намын ЕНБД даргалахаар журамласан. Удирдах зөвлөлөөр ямар асуудал хэлэлцэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.