
Өмнөговь аймагт 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас хугацаат цэргийн албанд татагдсан С нь 2026 оны 3-р сарын 25-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан малын сууриас 6-8 км зайд бэлчээрт байсан тэмээн сүргийг эргүүлж ирэх зорилгоор албаны мотоциклтой яваад сураггүй алга болсон юм.
Байлдагч С-ыг хайх эрлийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид 17 бүлгийн 80 гаруй хүн оролцож байна.
Өнөөдрөөс Хил хамгаалах ерөнхий газраас нисдэг тэргээр хүч нэмэгдүүлэн эрлийг үргэлжлүүлж эхэллээ.