Казахстаны улсын Актоба хотод жүдо бөхийн тус улсын аварга шалгаруулах тэмцээн болов. Энэ тэмцээнд 400 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг жиндээ алтан медаль хүртжээ. Ингэснээр манай  Г.Отгонцэцэг 2018 онд Казахстаны нэрийн өмнөөс тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх эрхтэй боллоо.