Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс төрөлх сургууль болох хоёрдугаар цогцолбортоо бөхийн дэвжээ хандивлажээ. Тус сургуулийн 40 жил энэ онд тохиож байгаа бөгөөд арслан маань чөлөөт бөхийн дэвжээ бэлэг болгон өгсөн байна. Энэ сургуулиас П.Бүрэнтөгс, Ө.Бат-Орших зэрэг шилдэг бөхчүүд төрөн гарсан юм.
