БНСУ-ын Яангүг хотод хүндийн өргөлтийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Анужин хүрэл медаль хүртлээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Тайландын эзэн хааны нэрэмжит Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ. Азийн цомд Г.Анужингаас гадна Монголын хоёр тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр Б.Тунгалаг дөрөвдүгээр байрт орсон бол маргааш буюу тэмцээний сүүлчийн өдөр Э.Билэгсайхан өрсөлдөх юм.