“Лос-Анжелес-1984” олимпийн наадам, 1983 оны дэлхийн аварга, Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга АНУ-ын алдарт бөх Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээн арваннэгдүгээр сарын 1-4-нд АНУ-ын Колорадо Спрингс хотод болно. 20 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Азийн АШТ болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Дмитрий Коркин, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Анхбаяр 74 кг-ын жинд оролцохоор болжээ.
Харин АНУ-ын Мэриландын их сургуульд чөлөөт бөхийн туслах дасгалжуулагчаар ажиллаж буй, спортын мастер Санжаагийн Ганбаяр 65 кг-д зодоглоно. Манай улсаас тус тэмцээнд 2008 онд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар алт, ОУХМ Буянжавын Батзориг, Сэнгэдоржийн Сүхбаатар нар хүрэл медаль хүртэж байв.