Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн байж болзошгүй тухай мэдээллийг цахим хуудсанд анх нийтэлсэн Б.Золбооттой манай сэтгүүлч уулзаж тухайн үед юу болсон талаар тодрууллаа.

Тэрээр “Таван настай охин төлбөрийн улмаас шүүх эмнэлгийн шинжилгээнд орж чадахгүй байж байхад нь би таарсан. Тухайн үед охины нагац эгч түүнийг хойд эцэгтээ хүчиндүүлсэн гэж мэдэгдсэн юм билээ. Нагац эгчийнх нь хэлснээр охины хойд эцэг орцны жижүүр, өнгөрсөн долоодугаар сард ээж нь самранд явсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй одоог хүртэл байхгүй байгаа. Нагац эгч нь дүүгээ авахаар гэрт нь очиход охин хүчиндүүлсэн байдалтай байсан. Гэхдээ нагац эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж эхэндээ мэдээгүй гэсэн. Охин яагаад явж чадахгүй байгаа юм бэ гэж хойд эцгээс нь асуухад “Гулсуурнаас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” гэж хэлээд хамт архи уусан гэсэн. Тэгээд хойд эцэгтэй нь архи уусан нагац эгч нь маргааш өглөө нь сэрээд гэр лүүгээ дагуулж явсан байсан. Тэгээд гэртээ харих замдаа охин бие засахад гуяыг нь дагаад цус урссан байсан гэсэн. Тэгээд энэ тухай нөхөртөө хэлж нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч ирсэн юм байна лээ. Тухайн үед би шүүх эмнэлэг дээр байж таарсан” гэв.
Тэрээр энэ талаар цахим хуудсандаа нийтэлсний дараа олон хүн түүнд хандан охинд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал “Лантуун дохио” ТББ-ын тэргүү Ч.Ганжавхлан түүний хамт энэ сарын 15-нд буюу өчигдөр охины байрлаж буй газарт очсон байна. Тэднийг очиход Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын 108 дугаарын хүүхэд хамгааллын багийнхан, цагдаагийн ажилтан, хүмүүс ирчихсэн эцэг эхийнх нь аль нь ч байхгүй архи үнэртүүлсэн хоёр хүн охиныг өөр дээрээ байлгаж байсан тул 108-н багийнхан хамгаалах байр луугаа охиныг аваад явсан талаар тэрээр хэллээ.