Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганд оролцоогүй. Ерөнхийлөгчийг НҮБ-ын чуулганд яагаад оролцохгүй байгаа талаар бид Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

Тамгын газрын дарга З.Энхболд энэ тухай тайлбарлахдаа, “Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд төсөв хөрөнгө хэмнэх үүднээс оролцоогүй. Мөн Давосын чуулга уулзалтад ч оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.  Засгийн газар огцорсон үүрэг гүйцэтгэгч байдлаар байгаа энэ үед Монголдоо хийх ажил их байна” гэлээ.