
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байна.
Түүнчлэн, гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2026 оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 78.6 (6.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 20.6 (1.6%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламж 2026 оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 28.5 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 5.9 (26.3%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 659.7 (2.4%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламжийн 23.3 (81.6%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 5.2 (18.4%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 5.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 384.3 (7.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 506.1 (9.2%) тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.