ОХУ-ын Эрхүү мужид байлдааны самбо бөхийн "Байгаль цом" олон улсын тэмцээн энэ сарын 1-3-нд болов. Энэ тэмцээнд Монгол Улсын төрийн дуулал нэгэнтээ эгшиглэж, төрийн далбаа хоёронтаа намирлаа. Тухайлбал тус тэмцээний комбат төрөлд Б.Тэмүүжин түрүүлсэн бол спорт самбо бөхийн төрөлд Ч.Булганхүү (аймгийн арслан), Б.Батбаяр нар хүрэл медаль хүртсэн байна.