
Улсын хэмжээнд 11 аймгийн 52 сум цагаан зудтай, 14 аймгийн 61 сум цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Зүүнговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан Ховдын Алтай, Үенч, Булган, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг зэрэг сумдын нутгаар цагаан зудтай.
Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Зүүнхангай, Өмнөговь, Тэс, Баруунтуруун, Давст, Сагил, Тариалан, Завханы Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон зэрэг сумдын нутгаар цагаанаар зудархуу байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
