
Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Бага хурлын хүрээнд ЦХИХХЯ-наас хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг өнөөдөр Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И - Монгол академитэй хамтран "Монгол Улсын өргөө"-нд зохион байгуулах юм. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин "Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг энэ сарын 25-нд танилцуулна.
Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв"-ийг хөгжүүлснээр,