
Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам ирэх бямба гарагт Хүй долоо худагт зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаад байсан юм. Тэгвэл өнөөдөр Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамаас наадмын үйл ажиллагааг цуцалж байгааг мэдэгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолтын дагуу тэмдэглэлт ой, баярын арга хэмжээг хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан энэ наадмын арга хэмжээг хойшлуулжээ. Барилгын салбарын 100 жилийн ойн хүндэтгэлийн наадмын арга хэмжээний шинэчилсэн товыг албан ёсоор мэдэгдэхээр болсон байна.