Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /2017.07.05/ “Хүүхдийн мөнгө”-ийг бүх хүүхдэд өгөхөөр болсноос гадна өмнө нь авч чадаагүй үлдсэн хүүхдүүдэд нөхөн олгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл уг шийдвэрийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нарын гишүүд өнөөдөр эсэргүүцэж буйгаа мэдэгдэв.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх болсноо ОУВС-тай Засгийн газар тохирсон юм уу. Хүүхдийн мөнгийг шууд олгох боломжгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу хийж байна. Бид эрс эсэргүүцэж байна" гэв.
Дашрамд, Засгийн газар хүүхдийн 20 мянган төгрөгийн талаар “Монгол Улсын эдийн засаг одоогоор хүнд байна. Тийм болохоор зорилтот бүлгийнхэндээ эхний ээлжинд өгнө. Эдийн засаг сэргээд ирэхээр 100 хувь өгнө. Мөн нөхөж олгоно” гэж мэдэгдэж удаатай.