Ялагчгүй сонгуулийн ялагдагч

“Монгол ялна” гэлцэв. Эсрэг нь “Эвтэй Монгол ялна” хэмээлдэв. Энэ хоёр худлаа, “Өөр ганц байна” гэв. Эх орноо бүтэн тойрч, энэ үгсийг батлан нотлон өгүүлцгээв. Гэвч Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван нэр дэвшигч маань хэн нь ч хуульд заасан 50+1 хувийн босгыг давж чадсангүй. Ард түмний 68 хувь нь сонгуульд оролцсон. Зүй нь энэ 68 хувийн тэн хагас буюу насанд хүрсэн хүн амынхаа гуравны нэгийн саналыг авахад л ялалт байгуулах боломж байсан ч, хараахан тэр босгонд хүрэх нэр дэвшигч байсангүй. Ялалтад хамгийн дөхөж очсон АН-ын нэр дэвшигч Х.Баттулгад 12 хувь дутсан бол, нөгөө хоёр нь бүтэн хорин хувь дутуу.

Ц.Болдсайхан: Хоёр дахь шатны санал хураалт ирц, мөн саналын босготой

Сонгуулийн ерөнхий хорооноос яг одоо мэдээлэл хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтыг ирэх сарын 7-ны баасан гаригт хийхээр болжээ.

Орос экспортоо нэмэгдүүлжээ

Энэ оны эхний дөрвөн сард  Европын холбоонд Оросоос нийлүүлэгдсэн экспорт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38%-иар нэмэгдсэн тухай Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны илтгэлд мэдээлжээ.

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал дахин хойшиллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял соносон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хурал дахин хойшиллоо. Шүүх хурал өнөөдөр өглөө 09.00 цагт Улсын дээд шүүхэд болохоор товлогдоод байсан ч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа учраас тодорхойгүй хугацаагаар ийнхүү дахин хойшилсон байна.

Техникийн тооллого хийхэд зөрүү гараагүй гэв

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ ТББ-уудын нэгдлийн 100 гаруй ажиглагч Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглажээ. Уг ажиглалтынхаа дүнг олон нийтэд танилцууллаа. Тэд нийслэлийн зургаан дүүргийн 50 хэсгийн хороонд ажиглалт хийсэн байна. Хэсгийн хороодын зохион байгуулалт сайн байсан хэдий ч зарим газар нь дутагдалтай зүйл байжээ.