Загвар өмсөгч С.Төгс БНСУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Asia model awards” тэмцээнээс шагнал хүртжээ. Тус тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа энэ сарын 24-нд болсон бөгөөд загвар өмсөгч С.Төгс “Азийн стар модель” шагналын эзэн болсон байна.
Тэрээр тэмцээний тайзнаа "Precious fashion house" салоны урчуудын урласан даашинзыг өмсөж алхжээ.