
Зургадугаар сарын 1. Энэ өдөр Монгол түмний хайртай хүү, олимпийн наадмын анхны аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр мэндэлсэн юм. Аварга маань 1984 оны энэ өдөр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюушийн долоон хүүхдийн отгон хүү болон төрсөн. Тэгвэл сонирхолтой нь маргааш "Лондон-2008" паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавын мэндэлсэн өдөр бол нөгөөдөр олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы төрсөн өдөр тохиох юм байна. Есөн жилийн өмнө урд хөршид болсон олимпийн наадмын өрсөлдөөний талбарт Монгол түмнээ баясгасан гурван аварга маань дараалсан өдөр төрсөн нь содон тохиолдол юм.