
Аваргуудын лигийн IV тойргийн тоглолтод Италийн “Комо” багийн хөлбөмбөгчид Францын “Ланс” багийг талбайд нь 9:1-ээр хожлоо.
Италичуудаас Анастасиос Дувикас (7, 32, 57 дахь минут), Николас Пас (40), Лукаш да Кунья (47), Марк-Оливер Кемпф (54), Маттия Либерали (62), Мартин Батурина (69), Маттео Папаччоли (90+2) нар оруулсан бол Францын цорын ганц гоолыг Рубен Агилар оруулсан байна.
Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд анх удаа оролцож буй “Комо” баг өрсөлдөгчөө талбайд нь хамгийн олон гоолоор хожсон түүхэн амжилт бүтээлээ.
Одоогийн байдлаар “Комо” баг 9 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 4 дүгээрт бичигдэж байгаа бол “Ланс” баг 3 оноо авч, 33 дугаарт жагсаж байна.
Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд 36 клуб оролцож байна. Эхний шатанд бүх баг 8 тоглолт хийхээс 4-ийг нь талбайдаа, 4-ийг нь өрсөлдөгчийнхөө талбайд хийх юм. Ингээд авсан оноогоор нь бүх багийг жагсааж, эхний 8 баг шөвгийн 16-д шууд шалгарах бол 9-өөс 24 дүгээр байр эзэлсэн багууд нэмэлт тоглолтын дүнгээр 1/8-д шалгарна.
Өмнөх хоёр улирлын тэмцээнүүдэд Францын ПСЖ баг дараалан түрүүлсэн билээ.