Монголбанкнаас Ахмадын тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг 50:50 болгосонтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөн үеэр Монгол банкны хэвлэлийн төлөөлөгч Б.Түмэнцэнгэл "Инфляц төв банкны зорилтоос өндөрт хадгалагдахаар байна. Нүүрсний үнийн улмаас төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшинд үзүүлэх дарамт нэмэгдсэн нь инфляцад сөргөөр нөлөөлөхөөр байгаа. 

Хэрэглээний зээлийн хурдацтай өсөлт нь инфляц, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ Мөнгөний бодлогын хорооны сүүлийн шийдвэрээр тэтгэврийн зээлд тавьсан амьжиргааны баталгаажих түвшний зохицуулалтыг болиулж, өр, орлогын дээд хязгаарыг 50 хувь болгож зөөлрүүлсэн. 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй зээлдэгч Монгол банкнаас тогтоосон өр, орлогын хязгаарлалт шууд хамааралгүй. Тэд зээлээ сунгах эсвэл нэмж зээл авах боломжтой" гэв.