
Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн нэрсийг танилцууллаа. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдийн дунд Амин-Эрдэнэ, Амингоо, Анхилуун, Гэгээлэн, Сондор, гэх нэрс хамгийн түгээмэл бүртгэгджээ. Харин эрэгтэй хүүхдүүдийн хувьд Тэнүүн, Хангай, Тогтуун, Эрхэс, Батмагнай гэх нэрс хамгийн олон удаа бүртгэгдсэн байна.
Эцэг эхчүүд хүүхдэдээ нэр өгөхдөө эв эе, амжилт, ухаан, гоо үзэсгэлэн, цэвэр ариун утгыг агуулсан нэрсийг түлхүү сонгосон нь статистик мэдээллээс харагдаж байна.
