
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр яамны газар, нэгжийн ажилтнууд, харьяа агентлагуудын удирдлагууд, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын удирдлагуудтай танхимын болон цахим хосолсон шуурхай хурал хийжээ. Энэхүү хурлын үеэр Ц.Идэрбат сайд зөвлөхөөрөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Х.Болорчулууныг томилсноо танилцуулсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Х.Болорчулуун нь 2022 оны наймдугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл тус салбарын сайдаар ажиллаж байсан юм.