
Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй футзалын Азийн цомын урьдчилсан шатны тэмцээн Кувейтэд болж байна. “Аrdiya-2025” урьдчилсан шатны тэмцээний “А” хэсэгт Кувейт, Монгол, Австрали, Энэтхэгийн багууд багтсан. Манай залуус өчигдөр хэсгийн эхний тоглолтоо Авсралийн багтай хийж, 8:1 онооны харьцаагаар хожигдлоо. Энэ хэсгийн хоёрдахь тоглолт есдүгээр сарын 23-д болно. Монголын баг талбайн эзэн Кувейтийн багтай дараагийн тоглолтоо хийнэ.
Тус тэмцээнд С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай футзалын үндэсний шигшээ баг оролцож байна.
