
"Айчи Нагоя" Азийн зуны пара спортын V наадмын тамирчдын тосгонд Монгол Улсын багийн туг өргөх ёслол боллоо. Өнөөдөр Монгол болон Макао, Афганистан улсын Төрийн далбааг мандуулах арга хэмжээ болж, баг тамирчид албан ёсны үйл ажиллагаанд оролцож эхэллээ.
Япон улсын Айчи мужийн Нагоя хотод болох Азийн зуны спортын паралимпын наадмын үндсэн төрөл өнөөдөр пара бадминтон, пара хөлбөмбөг, пара ширээний теннис болон тэргэнцэртэй сагсан бөмбөгийн хэсгийн урьдчилсан шатны тоглолтоор эхэлнэ.
Манай тамирчдын тэмцээн өнөөдөр пара ширээний теннисний төрлөөр эхэлнэ. Энэ төрөлд П.Мягмарцогт, Б.Өлзийжаргал нар дасгалжуулагч С.Галбадрахын удирдлага дор оролцоно.
Ташрамд дуулгахад, "Айчи-Нагоя" Азийн зуны спортын паралимпын V наадам албан ёсны нээлт ням гарагт болж, ирэх даваа гарагаас эхлэн медалийн эзэд тодорно.