
Сан Диегогийн Исламын төв рүү халдсан хэрэгт сэжиглэгдэж буй өсвөр насны этгээдүүдийн нэг нь халдлага үйлдэхээсээ өмнө ээжийнхээ гэрээс гурван төрлийн зэвсэг авч гарсан гэж мөрдөн байцаагчид үзэж байна.
17 настай хүүгийн ээж хүү болон автомашин нь “хэд хэдэн зэвсгийн хамт” алга болсон тухай цагдаад мэдэгдсэн гэж Сан Диегогийн Цагдаагийн газрын дарга Скотт Валл сэтгүүлчдэд ярьсан байна.
“Амиа хорлох бодолтой ганц хүн нэг газраас гурван зэвсэг авч явахгүй” гэж Валл хэлсэн байна.
Сан Диегогийн Исламын төв рүү халдсан сэжигтнүүдийн нэгийн үлдээсэн тэмдэглэл болон зэвсэгт ямар нэгэн тодорхой газар руу чиглэсэн заналхийлэл байгаагүй гэж тэрээр мэдэгдэлдээ дурдсан. “ Исламын төв рүү чиглэсэн тодорхой заналхийлэл огт байгаагүй. Илүү өргөн хүрээтэй үзэн ядалтын шинжтэй үг хэллэг байсан гэж бодож байна. Бид энэ хэргийг одоо ч идэвхтэй мөрдөн шалгаж байгаа. Гэхдээ энэ нь илүү ерөнхий шинжтэй байсан” гэж тэр хэлсэн байна.
Валл мөн АНУ болон дэлхийн хэмжээнд шашны байгууллагууд бүгд аюулгүй байдлын эрсдэлийг мэдэрч байдаг бодит нөхцөл байдлын талаар ярьжээ.
“Энэ бол өнөөдрийн дэлхий ертөнцийн харамсалтай бодит байдал. Гэхдээ хүн бүр ийм эмзэг, найдваргүй мэдрэмжийг мэдэрдэг гэж би хэлнэ” гэдгийг ч онцлов.