
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэхийг хэлэлцсэн юм. Улмаар ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлэх шийдвэр гаргажээ.
Ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Харин намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд нээлтээ хийнэ.