
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн дээр наадмын хуушуур 4 мянган төгрөгөөр зарагдаж байна.
Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах хоолны асруудад хуушуур 3000-3500 төгрөгийн үнэтэй зарагдаж байв.
Хоолны асрууд наадамчин олонд хуушуураас гадна шорлогоор үйлчилж байгаа бөгөөд шорлог порц, хачраасаа шалтгаалан 35000-38000 төгрөгийн үнэтэй байна.