
Гадаад улсад оршин суугаа эсвэл зорчиж яваа солонгос иргэдтэй холбоотой хүн хулгайлах болон хууль бусаар саатуулах гэмт хэргийн тоо сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 20 дахин өсчээ. Энэ өсөлт нь голчлон олон улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг албаны судалгаагаар тогтоожээ.
Эрх баригч демократ намын гишүүн, парламентын төлөөлөгч Ким Жүүн Хванд Өмнөд Солонгос Улсын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн мэдээллээр, хүн хулгайлах, хууль бусаар саатуулах хэргийн тоо хамгийн огцом өсөлттэй байжээ. Энэ төрлийн гэмт хэрэг 2021 онд 31 бүртгэгдэж байсан бол 2025 онд 624 болж, 20 гаруй дахин нэмэгджээ.
Энэхүү өсөлт нь сүүлийн жилүүдэд Камбожи болон бусад улс оронд илэрсэн хил дамнасан гэмт бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Эдгээр зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд нь солонгос иргэд болон бусад гадаадын иргэдийг хууран мэхэлж, цахим залилангийн ажиллагаанд хүчээр оролцуулсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Хилийн чанадад байгаа солонгос иргэдтэй холбоотой хэрэг, зөрчлийн нийт тоо өнгөрсөн онд 19359-д хүрсэн нь 2021 оны 6498 тохиолдлоос гурав дахин өссөн үзүүлэлт болжээ.
Тодруулбал, ийм төрлийн хэргүүдийн тоо:
Мөн 2025 онд гадаадад байгаа солонгос иргэдтэй холбоотой хүнд гэмт хэргүүд ч бүртгэгдсэн бөгөөд үүнд:
Бүс нутгаар нь авч үзвэл, 2021-2025 оны хугацаанд Eвроп тивд хамгийн олон буюу 20 716 хэрэг бүртгэгдсэн байна. Тус бүс нутагт хулгайн хэрэг 7111 бүртгэгдсэн нь мөн хугацаанд бүртгэгдсэн эд зүйл алдагдсан болон гээсэнтэй холбоотой 5932 тохиолдлоос давсан үзүүлэлт болсныг мэдээлэлд дурджээ.