
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдөр дэлхий даяар “Гэрийн даалгаваргүй өдөр буюу "No homework day" тохиож байна. Энэ өдөр нь сурагчдын хичээлийн дараах ачааллыг бууруулах, хүүхдүүдийг амарч, гэр бүлтэйгээ цагийг илүү өнгөрүүлэхэд уриалдаг сонирхолтой санаачилга юм.
“Гэрийн даалгаваргүй өдөр”-ийг анх багш, боловсролын идэвхтнүүдийн санаачилгаар бий болгож, хүүхдүүдийн сэтгэлзүйн эрүүл мэнд, амралтын тэнцвэрийг чухалчлах зорилгоор тэмдэглэж эхэлжээ. Хэдийгээр энэ нь бүх улс дагах учиртай тэмдэглэлт өдөр биш ч сургууль, багш нар заримдаа энэ өдрийг дэмжин сурагчдад даалгавар өгөхгүй байх, эсвэл хөнгөн, бүтээлч даалгавар өгөх байдлаар тэмдэглэдэг аж.