.jpg)
Сүүлийн гурван жилд манай улсад томуугийн өвчлөл хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгджээ.
Энэ жилийн хувьд амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлсэн байна.
Манай улс энэ жил томуугийн улирлыг угтуулан А хүрээний хоёр хэв шинж, В хүрээний хоёр хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300000 хүн тун вакцинаар есдүгээр сарын 12-ноос эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулсан нь халдварын оргил үеийг хүндрэл багатай давахад чухал нөлөө үзүүлжээ.
Дархлаажуулалтын хамралт өмнөх гурван жилтэй харьцуулахад 20-40 хувиар өсжээ.