УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шинээр томилогдож очсон дарга нь халаа сэлгээ хийнэ гээд бөөн хэрүүл болж байгаа юм байна. Томилогдож очсон хүн байгаа хүмүүстэй нь хамтарч ажиллаж чадахгүй бол өөрөө явсан нь дээр. Хүүхдүүдийн амь насыг хариуцдаг газар шүү дээ.

Ер нь багаа бүрдүүлнэ гэж очсон газар бүрээ самардаг байдлыг одоо болих хэрэгтэй" гэв.