
Өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотын тодорхой байршлуудад 1-2 цагийн цахилгааны хязгаарлалт хийж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор зарим цэцэрлэгийн халаалт зогссон тул хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болжээ.
Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас тодруулахад "Одоогоор эрчим хүч, дулаан тасалдсаны улмаас хүүхэд хүлээж авах боломжгүй болсон гэдгээ манайд мэдэгдсэн цэцэрлэг байхгүй. Дүүргийн боловсролын хэлтсээс энэ төрлийн арга хэмжээ авсан байж болзошгүй. Цэцэрлэгүүд дур мэдэн хүүхдүүд хүлээж авахгүй байж болохгүй. Цахилгааны хязгаарлалт хийхийг цэцэрлэгүүдэд урьдчилан мэдэгдэх ёстой. Улмаар тухайн цагуудад тодорхой зохицуулалт хийнэ" гэв.