Найруулагч Д.Дэлгэрзаяагийн “Хүслийн хязгаар” баримтат кино Америкийн уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг хөндсөн хамгийн том кино наадам “Climate Film Festival”-д дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 450 гаруй бүтээлээс шалгарч оролцохоор болжээ.
Монгол малчдын амьдралд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөөг харуулсан уг богино хэмжээний бүтээлд Б.Амарсайхан, Б.Жанцанноров, Л.Мөнхтуяа болон тэдний гэр бүлийн ахуй түүхийг баримтжуулан харуулсан байна.
Кино бүтээлийн багт АНУ дахь “Reuters” агентлагийн сэтгүүлч Д.Дэлгэрзаяа найруулагчаас гадна зураглаач З.Содбилэг, эвлүүлэгч Б.Амартүвшин, хөгжмийн зохиолч А.Хаш-Эрдэнэ, туслах зураглаач Б.Шинэгэрэл, дууны инженер Г.Батмөнх, өнгө тавигч Б.Ариунболд нар ажиллажээ.
Нью-Йорк хотын “Regal Essex Crossing” кино театрын дэлгэцнээ ирэх есдүгээр сард гарах уг кино нь 30-аас доош насны буюу “Шилдэг залуу найруулагч” төрөлд нэр дэвшээд байна.