
Прокурорын байгууллага арваннэгдүгээр сарын 09-13-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,229 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.
Дээрх хугацаанд 1,553 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 793 хэрэг шинээр нээж, 391 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал:
Тухайлбал:
Л.А нь Улсын ... төв эмнэлгийн Зүрхний төвийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус төвөөр үйлчлүүлсэн долоон иргэний орны төлбөрийг авахдаа ахлах сувилагчийн дансаар нийт 3.1 сая төгрөг шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгожээ. Тус үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.