
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 13.5 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 20.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 10.0 хувиар тус тус өсжээ.
Инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (15.9%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (34.3%) тус тус нөлөөлсөн байна.