Авто, мото спортын “Дакар ралли 2026” уралдаанд гавьяат тамирчин Э.Халиунболд “Тал нутгаас Дакарт” төслийн багт нэгдэн хамтран ажилласан билээ. Тэгвэл тус багийнхан ирэх жил “Дакар ралли” уралдаанд уралдах зорилготой дараагийн тамирчинтай гэрээ байгуулснаа олон нийтэд зарлалаа.
Энэ удаа “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан олон улсын хэмжээний мастер Б.Батмөнхтэй хамтран ажиллахаар болсон байна. Мотокросс, баха, седан болон холын зайн ралли төрөлд өрсөлддөг түүний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээн, “Монгол ралли”, “Мастер ралли”, Японы “SSER Rally” уралдаанд мото төрөлд тэргүүн байрт шалгарчээ.
Б.Батмөнх “Тал нутгаас Дакарт” төслийн багтай нэгдэн урьдчилан шатны уралданаад оролцохоор болжээ.
