
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцлээ.
МАН-ын Бага хурал өчигдөр болж УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Түүнийг Бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан түүнийг өнөөдөр УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн.
Улмаар Ерөнхий сайдаар томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувь нь Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.