
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хаалтын ханшаар оны эхнээс 23 хувиар өсөж, 17.08 их наяд төгрөгт хүрсэнээр түүхэн дээд амжилт тогтоолоо.
Зах зээлийн үнэлгээний өсөлтөд "Хаан банк" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 3.87 их наяд төгрөг, "Тавантолгой" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 3.14 их наяд төгрөгт хүрсэн нь гол нөлөө үзүүлсэн бөгөөд эдгээр үзүүлэлт нь нийт үнэлгээний 41 орчим хувийг бүрдүүлж байна.