Дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын үеэр тодорхой хугацаанд халуун ус хязгаарладаг. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих байршил, хуваарийг танилцууллаа.
Өнөөдрөөс эхлэн халуун усыг тодорхой хуваарийн дагуу хязгаарлана. Энэ жилийн хувьд удаан хугацаагаар халуун ус таслахгүй бөгөөд дээд тал нь долоо хоногоор хязгаарлах ажээ.

Түүнчлэн энэ сарын 16-наас зургадугаар сарын 4-нийг дуустал Улаанбаатар рашаан сувилал, Зайсан СЗХ, Оргил рашаан сувилал, 13 дугаар хорооллын урд хэсэг, Нарантуул, ХӨСҮТ, Жуковын музей, Сүнжин гранд, Батлан хамгаалахын яам, 16 дугаар хороолол орчмын халуун усыг тус тус хязгаарлан засвар үйлчилгээ хийнэ.