Ая, зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаа өнөөдөр хос цомгоо танилцууллаа. Тэрээр энэ удаад “Удахгүй ээ”, “Өнгө аяс” нэртэй хос цомгоо өлгийдөн авчээ.

Б.Ангирмаа энэ цомгоо гаргах талаар удаан бодож, цомогтоо орсон бүх дуугаа өөрөө дуулж, Герман улсад хэвлүүлжээ. .

"Өнгө аяс" цомогтоо дуучин Б.Ангирмаа бага насандаа зохиосон дурсамж сэргээх уянгын сайхан дуунуудаа багтаасан бөгөөд ах Долгион, Оргил, Баясук, Батхүү нарын аялгуу болон өөрийнх нь бүтээлүүдэд орсон байна.

Б.Ангирмаа “Энэхүү цомогт миний бага насандаа зохиож байсан уянгын дуунууд орсон. Цомогт орсон бүх дуунуудыг би өөрөө дуулсан. Цомгоо арилжааны гэхээс илүү найд нөхөд, гэр бүл гээд дотны хүмүүс бэлэглэх зорилгоор хэвлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд намайг хөглөж байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Миний цомог таны олон сайхан дурсамжуудыг сэргээнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Түүний цомгийн хуралд Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог хүрэлцэн ирж, сэтгэлийн үгээ хэлсэн. Тэрээр “Би Ангираагийн дууг сонсч өссөн хүн. Хар залуугаасаа хамт ажиллаж, өдийг хүртэл хамтран ажиллаж байгаадаа ир баяртай байна. Би Б.Ангирмааг дайчин, нөхөрсөг, маш сайн продюсер гэж тодорхойлно” гэсэн юм.

Өнгө аяс цомогт “Тал нутаг”, “Миний дуу”, "Чиний харцанд", "Би асуумаар..." "Намар ганцаардал", "Мөрөөдлийн мөнгөн хонхны дуу" зэрэг 10 гаруй дуунууд нь багтсан бол "Удахгүй ээ" цомгоос нь түүний "Ocean Grey" студийн залуустай хамтран хийсэн цоглог хэмнэлтэй "Тэнгис", "Зүүд байлаа", "Өө Barry", "Ирмэх төдийд" зэрэг дуунуудыг багтаажээ.