Ашигт малтмал, газрын тосны газраас нэр бүхий зарим аж ажйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалснаа өнөөдөр мэдэгдлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй,
мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 237 дугаар шийдвэрээр цуцалжээ.