Энэ сард цахилгааны шугам сүлжээнд хийх засвар үйлчилгээтэй холбогдуулан нийслэлийн дүүргүүдэд цахилгаан хязгаарлалт хийхээр болжээ. Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тавдугаар сарын хуваарийг хүргэж байна. Зарлагдсан хугацаанд иргэдийг цахилгаан хэрэглээгээ түр зохицуулахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨСК-иас анхаарууллаа.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх аж.