“Яг түүн шиг-2” шоуны оролцогч дуучин А.Хишигдалай энэ дугаарт алдарт John Legend болон анх удаа эсрэг дүрээ бүтээн тайзнаа гарлаа. Гэхдээ тэрээр энэ удаад тийм ч чадварлаг байж чадсангүй. Учир нь гурван шүүгч түүний үзүүлбэрт сэтгэл хангалуун байсангүй ээ.
Шүүгч Т.Ариунаа “Энэ бол яг түүн шиг шоу. Харин сая дуучин А.Хишигдалай л дуулаад байлаа. Дуучин хүн энтертайнментлаг байх хэрэгтэй” гэсэн бол шүүгч Б.Наранзун “Дуурайж болох дуучин байсан ч чи дутуудууллаа” хэмээн банга хүртээв.
Оролцогч А.Хишигдалайгийн үзүүлбэр таалагдсан бол оролцогчдын үзүүлбэр дууссаны дараа хувийн 1 гэсэн дугаарыг 155115-д мессеж илгээгээрэй.