НӨАТ-ын урамшууллын ebarimt.mn-ийн цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон, хэрэглэгчид мэдээллээ дутуу бүртгүүлэх, материалаа дутуу бүрдүүлэх зэргээр алдаа гаргасаар байгаа аж. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас азтан болсон хэрэглэгчдэд зориулсан анхааруулга гаргажээ.
Азтан болсон хэрэглэгч дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой аж.
Үүний зэрэгцээ хэрэглэгчид 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхэд өөрчлөлт орсон. Тодруулбал, гар утаснаас 131313 дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр Ebarimt.mn сайтад шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон байна. Тиймээс 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болжээ.
Мөн Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба “Таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа аж. Түүнчлэн гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай болжээ.