Оролцогч “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээ энэ удаад тайзнаа алдарт дуучин Elton John-той уулзууллаа. Бараг л түүнийг өөрийнхөө өмнөөс алдарт дуучинг явуулаа юу даа гэж андуурмаар адилхан байсан юм.
Мээдгийн үзүүлбэрийн тухай шүүгч нар юу хэлснийг хамтдаа сонирхоё.
Шүүгч Т.Ариунаа “Мээдээгийн дууны сонголт зөв байлаа. Тэрээр яг түүн шиг байлаа. Би Elton John-той уулзсан юм шиг боллоо"
Шүүгч Н.Онон “Шүүгч гээд өөлөх зүйл олдсонгүй. Гаднах байдал яг Elton John байна. Хоолойны өнгө ч яг л Elton John байлаа.
Б.Наранзун “Браво Мээдээ браво. Чи толгойг аваад Онон шүүгч дээр тавьчихвал яг Elton John болох гээд байна. Монгол нэг ийм запасны Elton John-той болсонд баяртай байна”
Оролцогч Г.Мэнд-Амарын үзүүлбэр таалагдсан бол 3 гэсэн дугаарыг оролцогчдын үзүүлбэр дууссаны дараа 155115 дугаар илгээж түүнийг дэмжээрэй.
